T-ara товч мэдээлэл 8:53 AM Зэт 0 Өмнө Солонгос улсын “ССМ” урлагийн компанийн эрхлэн чиглүүлдэг энэ цагийн солонгос дуу хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг болсон охидын хамтлагийг Тиара (T-ara, 티 아라, «титэм»), Ти-ара гэдэг. Тиара хамтлаг 2009 оны зун зургаан гишүүнтэйгээр байгуулагдсан. Харин явцын дунд хэд хэдэн гишүүн ороод гарсан. Солонгос хэлээр нэг бүтэн цомог (2009), таван өргөтгөсөн цомог (2010, 2011, 2011, 2012, 2013) гаргажээ. 2011 оноос Японы зах зээлд нэвтэрч япон хэлээр хоёр цомог (2012, 2013) гаргаад байгаа. 2010 оны эхэнд анх удаа долоо хоногийн тэргүүн дуу («Bo Peep Bo Peep »)-ны эзнээр шалгарч байсан Тиара 2011 он болоход оны шилдэгт нэр дэвшсэн дуу («Roly-Poly») бүтээтлээ өсч өндийжээ. 2012 онд нэр хүндээ өсгөөд бууруулсан. 2013 онд муугүй байна.
0 comments:
Post a Comment